BEYOND THE SKY

September 5, 2006

ПАНК РОК

Filed under: Түүх,Хөгжим — bsky @ 8:12 pm

Панк рок үүсэх гол нөлөө

Энэ урсгал хэзээ хаана үүсэн тухай ихээхэн маргалддаг.  Хэдийгээр хэд хэдэн янзаар панк рокийг тодорхойлдог ч хөгжимийн энэ чиглэл хөгжих эхлэлийг дараах байдлаар үздэг.  Анх 60-аад оны үеийн гарашд бэлтгэл хийдэг группүүдыг нэрлэдэг байв.  Соникз зэрэг дуу хөгжимийн ямар ч мэдлэггүй группүүд гарч ирэв.  Хөгжимийн зүй зохилдлог онолын мэддэггүй “ачаар” зөрчисөн шинэ хандлага гаргаж чаддаг байв.  60-аад оны дундаас сүүл хүртэл Дэтройт-д Stooges болон MC5 зэрэг группүүд түүхий, улс төрийн агуулгатай, crude дуунуудаа гаргаж эхэллээ.  Тэдний концерт ихэвчлэн хүчирхийлэл танхайралаар дүүрэн, хөгжимийн ертөнцийн нүдийг нээсэн гэж үздэг.  Түүний дараагаар гарч ирсэн групп бол Velvet Underground.   Andy Warhol-оор удирдуулсан энэ групп их чанга дуу чимээтэй, хөгжимийн ойлголтуудыг ухамсаргүй, хараар өргөжүүлж байв.  Дараагийн гол нөлөө үзүүлсэн групп бол Glam Rock. David Bowie New York Dolls зэрэг жүжигчид ой гутам хувцаслаж, сенсац болж амьдарч, чанга хогийн рок н рол дуунуудыг гаргаж байв.

Нью Йорк: Анхны панк рокууд

70-аад оны дунд үеэс Нью Йоркт жинэхэнэ панк рок хөгжим сонсогдох болжээ.  Ramones, Wayne County, Johnny Thunders and the Heartbreakers, Blondie ба the Talking Heads зэрэг группүүд CBGB хэмээн нэрлэгдэх Бовэри дүүрэгт тоглох болжээ.  Байрлал, хөгжимийн нөлөө, танил зэргээрээ нэгдэн нийлж байв.  Тэд өөрсдийн стилийг хөгжүүлж, зарим нь панк рок байхаа болив.  Энэ үед Лондонд ч мөн панк рок аажимаар хөгжиж эхэлжээ.

Лондонд

Английн панк урсгал улс төр эдийн засгийн нөлөө ихтэй.  Тухайн үеийн Английн эдийн засаг доройтсон, ажилгүйдлийн хэмжээ дээд цэгтээ хүрсэн үе.  Английн залуучууд уур хилэн, эрх баригчдийн эсрэг эсэргүүцэл тэмцэлээр дүүрсэн, ажилгүй байв.  Эндээс панк хэв маяг үүсч, нэг дэлгүүрт төвлөрөх болов.  Секс гэдэг нэртэй энэ дэлгүүрийг Malcolm McClaren нээжээ.  Тэрээр Нью Йоркд хувцасны дэлгүүр нээсэн нь амжилтгүй болж АНУ-аас дөнгөж ирээд байв.  Дахин дэлгүүр нээхээр шийдэхдээ дэлгүүртээ ажилладаг залуучууд, тэдний нийлдэг залуучуудын стилд гол анхаарлаа хандуулав.  Эндээс домогт Секс Пистолз төрж, тэднийг дуурайгчид, дагагчид маш хурдан олширчээ.  Секс Пистолзийн фанатуудын дунд Блумлэй Континжэнт хэмээх гудамжныхаа нэрээр нэрлэгдсэн танхай залуучууд байж, анхны концертийг үзсэнээс хойш олон группүүд үүсэв.  Жилийн дотор The Clash, The Slits, Siouxsie & the Banshees and Generation X болон X-Ray Spex зэрэг группүүд гарч ирлээ.  Ийнхүү Английн панк хүчээ авчээ.

Панк рокийн тэсрэлт

70-аад оны сүүлээр гэхэд панк нэгэнт үүсч, биеэ даасан нэгэн хүчтэй урсгал болон нэгдсэн байлаа.  Хурдацтай тархаснаар энэ хөгжимийн урсгалаас олон тооны хөгжимийн дэд жанар үүссэн билээ. DIY буюу Өөрөө хийх хандлагыг шинэ үеийн хөгжимчид эрчимтэй хэрэглэж өвөрмөц өнгө аястай өөрсдийн төрхийг бий болгосон юм.

Панк хөгжимийг ойлгохын тулд урсгал чиглэлүүдийн талаар ойлголттой байх хэрэгтэй биз.  Секс Пистолз, Рамонез л ганцхан панкууд байхаа болж, өөр өөрийн гэсэн нөлөө, хөгтэй ургалууд үүсийм.

Anarcho Punk

Секс Пистолын анхны дуу болох Нэгдсэн Вант улсын анархизм гэдэг дуунаас үүдэлтэй гэж үздэг. Энэ чиглэл зөвхөн анархизмийг дуулдаггүй ч улс төрийн утга хүчтэй агуулдаг.  Дууны үгнүүд улс төрийн асуудлуудыг хөндсөн засгийн газрыг эсэргүүцсэн байдаг.  Красс групп хөдөлгөөн өрнүүлж, улс төрийн өөрчлөлт хийхийг уриалж, бусад панк группуудыг үл хайхран, өөрсдийн итгэл үнэмшилээ дуу хөгжимөөрөө илэрхийлэхийг зорьсон.  Эндээс Красс бичлэгийн студи байгуулагдаж Flux Of Pink Indians болон KUKL (залуу Björk дуулдаг байв) анархо панк бичлэгүүдийг хийж байв.  Энэ урсгалын гол төлөөлөгчид: Crass, Flux Of Pink Indians, Against Me!, Subhumans, Propagandhi

Celtic Punk

Ирландийн ардын хөгжмийн зэмсэгийг панк рокт хэрэглэсэн.  Хөгжмийн урсгал гэдэг утгаараа 80аад онд ирландын үндэсний соёлоо лондонд цууриатуулахыг хүссэн Pogues хэмээх панк группаас эхлэдэг. Сэлтик панкууд ихэвчлэн ирландын ардын болон улс төрийн дуунууд тоглодог.  Энэ урсгалын гол төлөөлөгчид: The Pogues, Flogging Molly, Dropkick Murphys, The Tossers, Blood or Whiskey

Hardcore

Хүнд панк далаад оны сүүл, наяаад оны эхээр америкийн томоохон хотуудад зэрэг зэрэг хүчээ авч эхэлсэн.  Бусад урсгалуудаасаа илүү хүндэрсэн, хурдан хэмнэлтэй энэ урсгалын дуунууд ихэвчлэн богино хэмжээтэй бөгөөд маш хүчирхийлэл, солиорол илэхийлсэн байдаг.  Анхдагчуудын тоонд Лос Анжелсийн Black Flag Уошингтон ДС-гийн Minor Threat орох төдийгүй шоу концертууд дээрх эрчтэй хөлөгөөнүүдийг хийдэг байлаа.  Хардкорын гол нэгтгэж байдаг элемент бол ая хэмнэл, харин дууны үг, утга агуулга групп бүрийн хувьд ялгаатай байдаг. Энэ чиглэлээс траш метал хөгжимийн урсгал үүсчээ.  Энэ урсгалын гол төлөөлөгчид: Black Flag, Minor Threat, Dead Kennedys, Bad Brains, The Germs

Pop Punk

Хардкор чиглэлийг бодвол илүү уянгалаг поп панк урсгал нь панкын бусад урсгалаасаа илүү Битлз зэрэг 60-аад оны поп группүүдын стилтэй байдаг. 88 онд Lookout Дуу бичлэгийн студи байгуулагдсанаар энэ чиглэл хүчтэй хөгжиж эхэлсэн Калифорнид байрлах энэ лэбл хардкор панктай өрсөлдөн бичлэгүүдээ гаргаж эсэхлсэн.  Screeching Weasel групп болон Green Day гэх хэдэн хүүхдүүдийн дуунуудыг бичиж гаргаж эхэлсэнээр поп хөгжимийн адил хүчтэй тархасийм.  1994 онд Green Day группийн гаргасан Dookie цомог сайн зарагдаж амжилт авчирсанаас хойш Offspring, NOFX зэрэг группүүд гарч ирсэн.  Энэ байдлаараа панкийн урсгалууд дотроос хамгийн борлуулалт сайтай, шилдэг дууны жагсаалтад байнга шалгарч байдаг.  Энэ урсгалын гол төлөөлөгчид: Buzzcocks, Green Day, Screeching Weasel, Offspring, NOFX, The Descendents, blink-182, New Found Glory, Sum 41

Cowpunk

Панк рок болон каунтри хөгжимийн өвөрмөц нэгдэл.  Энэ урсгалын гол төлөөлөгчид: Jason and the Scorchers, The Old 97s, Uncle Tupelo

Psychobilly

50-иад оны рокабили хөгжим панк рок хөгжимийн элементүүдийг агуулдаг.  Johnny Cash-ийн “One Piece at a Time” дууны үгний psychobilly Cadillac гэдэг хэсгээс уг урсгалыг нэрлэх болжээ.  Мөн тавиад оны хөгжимийн элементүүд их агуулдаг, бас гитар, винтэж орган зэрэг хөгжимийн зэмсэг түлхүү тоглож, 50иад оны стилээр хувцасладаг. Энэ урсгалын гол төлөөлөгчид: The Cramps, Hillbilly Hellcats, The Reverend Horton Heat

Riot Grrrl

Жендерийн асуудлыг хөндсөн улс төрийн агуулгатай дуулдаг.  Мэдээж ийм чиглэлийн хамтгагийн гишүүд эмэгтэйчүүд байв.  Богино хугацаанд дуулагдаж байв.  Удалгүй энэ урсгал алга болсон.  Энэ урсгалын гол төлөөлөгчид: Bikini Kill, Bratmobile, Heavens to Betsy, Huggy Bear

Ska Punk

Лондонгийн энд тэндгүй панкуудад жамайкачууд олноор түрэн орж ирэх болсоноор ска панк урсгалыг үүсгэсэн.  Жамайка ска хөгжимийн элементүүдтэй панк урсгал холилдож, скаг бодвол илүү хурдан хүнд хэмнэлтэй болсон.  Мөн бүрээ тоглох нь олон.  Clash зэрэг анхдагчид ска регий хэмнэл оруулах оролдлог хийж байсан ч 80-аад оны сүүл 90-ээд оны эхэн үеийн америкийн ска панк группүүд чиг сонсогдож, хөгжөөгүй билээ.  Энэ урсгалын гол төлөөлөгчид: Operation Ivy, Citizen Fish, Less Than Jake, The Mighty Mighty Bosstones

Street Punk

Oi гэж мөн нэрлэгдэх энэ урсгал 70аад оны сүүлээс үүсэлтэй.  Энэ хандлаг ажилчин анги руу илүү чиглэсэн гэж үздэг.  Панкийн анхны давалгааны үед панк групүүд болон фанатууд баян чинээлэг нийгмийн давхрагийнханд чиглэсэн байдаг гэж үздэг.  Эндээс гудамжны панк үүссэн бөгөөд панк урсгалын гангста рэп гэж хэлж болно.  Дуунуудаараа үгүйрч ядуурч үхэх, цагдаагийн балмад байдал зэрэг хүнд хатуу утгатай болон доод давхаргынхан нэгдэхийг уриалан дуулдаг. Сүүлийн үед наргих цэнгэх болон нийгмийн асуудлуудыг мөн хөндөх болсон.  Мөн багагүй хэмжээний арьсны өнгөөр ялгаварлагч байгууллагууд холбогддог.  Энэ урсгалыг үүсэн хөгжих үеэр нео-нацист байгууллагууд байгуулагдаж байсантай холбоотойгоор энэ урсгалыг арьсны өнгөөр ялгаварлах үзэл давамгайлсан гэж үзэх буруу ойлголт үүсжээ.  Үнэндээ харин ч эсрэгээрээ ихэнх стрийт панк группүүд арьсны өнгөөр ялгаварлахыг эсэргүүцдэг байв. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Cock Sparrer, Exploited, Swingin’ Utters, The Cockney Rejects

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a comment

Blog at WordPress.com.