Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хайртай хүнтэйгээ заавал хамт үзэх кино “ХАЙР”

ikon.mn
2022 оны 3 сарын 16
Сурталчилгаа

Таны сэтгэлийн утсыг хөндөх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн сэтгэл зүйн драм “ХАЙР” МУСК 03-р сарын 05-ны өдөр нээлтээ хийлээ. Гэр бүл, хосуудын амьдралд тулгардаг бүхий л асуудал болон түүний шийдэл, хамтын амьдралын үнэ цэнийн талаар өгүүлэх уг бүтээл нь бүх насныханд зориулсан бөгөөд гол дүрд жүжигчин Д.Түвшинбаяр, А.Баярцэцэг, сэтгэл зүйч Г.Наранбаатар нар тогложээ. Монголд анх удаа мэргэжлийн сэтгэл зүйч киногоор дамжуулан хосуудад зөвлөгөө өгч буйгаараа онцлог энэхүү бүтээл нь Positive Mongolians уран бүтээлч залуусын анхны бүрэн хэмжээний кино юм.

зураг
 

Хайр гэж юу вэ? Хүмүүс хайрыг анх төрсөн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр эхэлж, энэхүү мэдрэмж нь үргэлж мэдрэгдэх үед хайр оршиж, тэр мэдрэмж алга болох үед хайр төгсгөл боллоо гэдэг.  Мөн романтик учрал эсвэл төгс ЗОХИЦОЛ, гоёмсог үйлдлүүд хайрыг бий болгодог гэж итгэдэг. Гэвч хайр үүнээс хэд дахин энгийн зүйл дээр тогтож, үүнтэйгээ адил жижиг зүйлээс болж нуран унахад хүрдэг. Дэргэдэх бүсгүй тань ямар үед хайраар дүүрдэг, хажууд тань сууж буй залуу ямар үед хамгийн үнэн байж гэр бүлийн үнэт харилцааг бий болгодог вэ? Хайр хэзээ эхэлж, хаана оршин, хэзээ дуусдаг, гэр бүлийн үнэ цэн хаана байдгийг бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн ХАЙР МУСК-ноос хүлээн авч үзээрэй.

Хайр хэзээ эхэлдэг вэ? Хаана байдаг вэ? Хэзээ дуусдаг вэ?

“ХАЙР” МУСК-г бүх IPTV болон SkyGO, Looktv, VOO, Ddish-н видео сангаас хүлээн авч үзээрэй.

https://www.facebook.com/positivemongolians/videos/655628132356635

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.