Хайр

Ананд 😊
2 min readSep 30, 2019
  • Хайр гэж юу вэ? Хайр гэж мэдрэмж үү эсвэл хайр гэж ойлголт уу? Хайр яаж эхлэх вэ бас хайр яаж дуусах вэ? Хайр дуусдаг уу? Хэрэв тийм бол хэзээ дуусдаг вэ? Хэрэв үгүй бол махан биеийн мөхлийн дараа хайр хаачих вэ? Хайр алга болдог уу? Хайрын төгсгөл жаргалтай байна гэж байх уу?
  • Хариулт нь байнга өөрчлөгддөг асуулт гэвэл эдгээрийг л хэлэх байх. Хайртай учирсан үедээ бид яг сохорч ирдэг. Бүхий л зүйл утга учиртай санагдаж, хэзээ ч ганцаардаж үзээгүй юм шиг аашилдаг. Гэтэл үнэндээ хайрласан цаг хугацаанаас илүү ганцаардсан нь их байдаг шүү дээ. Энэ мэдрэмжийг яагаад удаан хадгалж болохгүй байна вэ? Хэрэв үнэхээр бид сохорсон хүн шиг болох бол яагаад хайр гэгч зүйлтэй учрахаасаа ч өмнө шийдэлд хүрч болохгүй гэж. Гэхдээ шийдэлд хүрсэн ч хайр биднийг сохолчихдог. Тэгэхээр хайр биднийг яаж энэ их хүчээр удирдаад байна вэ? Бид хайрыг мэдэрдэг үү эсвэл боддог уу? Зүрх гэдэг энэ эрхтэн хайрыг үүсгэдэггүйг бид мэднэ, тэгэхээр шийдэлд хүргээд байгаа энэ тархи чинь өөрөө хайрыг үүсгээд байх шиг.
  • Өөр нэг зүйл нь бид бүгд хайртай учрах уу? Бидэнд тийм боломж бий юу? Хариулт нь бараг л үгүй байх эсвэл би хэтэрхий сөрөг үзэлтэн үү? Ганц бие амьдралыг дуусгасан, дуусгаж байгаа, дуусгах гэж байгаа мянга мянган хүмүүс хайртайгаа учирсан уу? Хайр гэж цуг дуусахын нэрийдэл бус уу? Хэрэв тэд хайртайгаа учирсан бол яагаад ганц бие дуусна вэ? Ингээд бодохоор хэн нь хайртай учраад, хэн нь учрахгүй байна вэ?
  • Яг л кино дээр гардаг хайртай бид учрах хэр их боломжтой вэ? Ингэхэд кино дээр гардаг хайр бодит амьдралд байдаг уу? Хэрэв тийм бол ч яахав хүлээх гэсэн, гэтэл үнэн байдалдаа асуултын хариулт нь тун цөөхөн гэдэг хариулт шүү дээ. Бид учирсан ч зүгээр л анзаараагүй өнгөрөөсөн юм болов уу? Магадгүй бид бодит амьдралаас киноны хайрыг хүлээх нь буруу юм болов уу эсвэл бид хэтэрхий ихийг хүлээгээд, өөрсдийгөө шархлуулаад байна уу?
  • Анхны хайр, амьдралын хайр, жинхэнэ хайр, заяаны хайр, бүтэлгүй хайр. Ингэхэд хэдэн төрлийн хайр байгаад байна вэ? Бид ганц бүтэлгүйтэй нь л учраад байна уу? Жинхэнэ хайраа гэж бодож байсан чинь үнэн хэрэгтээ нөгөө л нэг бүтэлгүй хайр ч байж болдог. Тэгэхээр бид яаж тэдгээрийг таних вэ? Эсвэл зүгээр азаа үзээд л байх уу? Хэт их шархлалтын дараа жинхэнэ хайр иртэл бив хүлээж чадахгүй бол яана вэ.

Ганцаараа ч жаргалтай байж болох амьдралдаа бид хайр гэдэг мөрийтэй тоглоомд азаа үздэг, харамсалтай нь нэг азаа үзсэн бол энэ тоглоомоос гарахын эцэсгүй донтчихдог. Жижиг шагнал аваад тоглоомоос гарч болох ч бид үргэлж том шагналыг л хүсдэг. Хайрын казинод тавтай морил.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг