Цагдааг хэн ЦАГДАХ вэ?

Цагдааг хэн ЦАГДАХ вэ?

Цагдааг хэн ЦАГДАХ вэ?

Кейс 1.

  • Цагдаагийн алба хаагч согтуурсан үедээ насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон. Уг хэрэг 2020 сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн. Тодруулбал, тус дүүргийн 29 дүгээр хорооны байранд насанд хүрээгүй хоёр охиныг цагдаагийн алба хаагч Г хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж байв.

Кейс 2.

  • Цагдаа нар бүлэглэн хүний аминд хүрсэн байж болзошгүй хэрэг 2019 оны 9 дүгээр сард гарсан. Төв аймгийн Угтаалцайдам суманд тус хэрэг үйлдэгдсэн байдаг. Тухайн үед талийгаач Г-г тус сумаас цагдаагийнхан ойролцоо байдаг Атар сум руу согтуурлын зэргийг  нь тогтоолгохоор авч явжээ. Гэтэл цагдаа нар болоод иргэн Г нар замдаа маргалдсан талаар хамт явсан 15 настай хүү “Цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан” хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.

Кейс 3.

  • Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарт  зодуулж эрүүл мэндээрээ хохирсон талаараа хэвлэлд хандаж байв. Түүнийг цагдаа нар хилс хэрэгт гүтгэж, улмаар 8-9 цагийн туршид зодсон байдаг. Үүний улмаас Б.Отгонбат хоёр ч удаа хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 35 хувиар алдсан.

Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Иргэд миний цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Тиймдээ ч хохирсон, ядарсан үедээ цагдаад ханддаг. Харамсалтай нь, хохирогчийг хамгаалах цагдаа гэмт хэрэгтэнд үйлчилж, тэднээсээ мөнгө авдаг байсан талаар саяхан хуулийн байгууллагаас мэдээлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлэв. Сүүлийн үед монголчууд цахим мөрийтэй тоглоомын хохирогч болсон. Гэвч энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн алба хаагчид нэр холбогдсон байж болзошгүйг цагдаагийн дотоод хяналтын албанаас шалгаж байгаа.

Нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн гэж мэдээлсэн. Нийт 60 гаруй хэргийг шалгаж байгаа бөгөөд тэдний дансны 10 гаруй тэрбум төгрөгийг царцаасан байна.

Харин Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар мэдээлэхдээ "Манай Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг алба хаагчид цахим мөрийтэй тоглоомд нэр холбогдсон талаар зарласан. Цахим мөрийтэй тоглоомын үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр ус холбогдсон. Бид хуулийн хүрээнд эрх бүхий Мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийг албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Шалгах ажиллагаа гэм буруутай, гэм буруугүй эсэх материалыг бүрдүүлж, дүгнэдэг учраас цахим сүлжээгээр тодорхойлох боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явц гэдэг маань тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоох ёстой. Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн ард гэр бүл, амьдрал, нийгмийн харилцаанд оролцох эрх байгааг тооцож, мэдээллийг олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, цагдаа ч гэсэн хүн учраас нэр ус, зургийг нь олон нийтэд дэлгэхгүй байхыг хүссэн.

Цагдаагийн хурандаа нар мөрийтэй тоглоомын хэрэгт үе, үе холбогддог. Тухайлбал, 2019 онд Тээврийн цагдаагийн хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж байсан. Үүнээс үүдээд иргэд Монголын цагдаа нар гэмт хэрэгтний хамсаатнууд болдог жишээ цөөнгүй бий.  Тиймээс хар тамхи, хүний наймаа, мөрийтэй тоглоомын ард цагдаагийн дарга нар байдаг гэж харддаг нь оргүй хоосон ч биш бололтой.

Цагдаа гэмт хэрэгт холбогдвол дотоод хяналт, шалгалтаараа шалгаж, тогтоодог гэх боловч үнэн хэрэгтээ цагдаа холбогдсон гэмт хэргүүд шийдэгдсэн нь бүрхэг байдаг. Өмнө нь цагдаа, хууль хүчний байгууллагынхан хэрэгт холбогдвол шалгадаг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж тусгайлсан нэгж байсан ч түүнийг нь татан буулгасан хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийг гэдэг. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Шүүх, АТГ, цагдаа, прокурорыг шалгадаг байв. Гэтэл одоо энэ алба татан буугдсанаар дотоод хяналт, шалгалтын хэлтэс гэж Цагдаагийн байгууллага бий болохоос өөрөө хуулийн байгууллагынхныг шалгадаг субьект байхгүй, цагдаа цагдаагаа "хамгаалдаг" болсон гэх хэллэг ч тодорхой түвшинд яригдах болсон.  Хуулийн байгууллагынхан ямар нэг хэрэгт холбогдвол түүнийг нь шалгасан нэр зүүгээд замхруулаад алга болгодог байж боломжгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой бөгөөд ялангуяа хууль сахиулагчдад үйлчлэхгүй, эсвэл хамгаалаад, аргалаад өнгөрдөг байж болохгүй гэдгийг иргэд хэлж байна.

Ийнхүү цахим гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа нь мөрийтэй тоглоомчдоос авлига авдаг. Хар тамхины хэрэгтээ тэмцэх цагдаа нь хар тамхины асуудалд орооцолддог. Тагнуулынхан нь гадаадын иргэдийг дээрэмддэг гээд цагдааг хэн цагдах вэ гэдэг асуулт эзэнгүй үлдэж байна. Цагдааг цагдах уу, цагаанд нь гаргах уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-23 122.201.23.83

Бас тагнуулынхан . Нөгөө хятадуудын гар утас pc нүүдийг бүгдийг нь эвпдэрхий хогоор сольсон

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

би 2023-11-23 66.181.168.199

Танай сайтыг хүний тэр төрд халдсан хэргээр шүүхэд өгнө. Хэвлэлийн зөвлөлд биш, шүүхэд. Тэр үед нлтлох баримтаа аваад ирээрэй. Танайх ёс зүйтэй сайн сайт байсан. Одоо хандалтгүй болоод ирэхээрээ Зариг-ийн араас явж байгаа юм байна. Эсвэл танай сайтын сэтгүүтч бсан Адьяөмгийн гуйлтаар бичив үү

Avatar

Зочин 2023-11-23 103.9.90.100

ПДМБ албыг даруй сэргээсэн зөв өө

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.180.31

prokuroriin dergedeh murdun baicaah albiig sergee

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

VAWALDI MERGJLN SEXSY80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

DYYDLGN MASSAJLN80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.186.211

прокурорын мөрдөнг дахин сэргээ.галдаа гэсэн даргатай байхдаа сайн ажилладаг байсан.цагдаа цагдаагаа шалгана гэж байхгүй зүгээр л үлгэрийн далай

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

SADARTLA SEKSDN80955877 JARGALTSI

Avatar

Нэргүй 2023-11-23 103.212.117.84

ангигүй нийгэмд шудрага ёс тогтдог

Avatar

Нэргүй 2023-11-23 124.158.69.113

Хэвлэл мэдээлэл. нийгэм тунгалаг нээлттэй байдлыг хуулиар сайн хангаж өгөх ёстой. Гэхдээ Зариг Үнэрээ …. нар мөнгө хөөж цагдаатай эвсдэг. Зариг зарим хэрэг дээр арслан бар мэт зоригтой, зарим хэрэг дээр хаалтын гэрээ хийж авилгал авсан мэт чив чимээгүй байдаг.

Avatar

Зочин 2023-11-23 59.153.86.200

Цагдаагийн багууллагын ажилтны үйлдсэн хэрэг зөрчлийг прокурорын мөрдөн байцаах алба шалгадаг байсан. Прокурорын мөрдөн байцаах албыг байгуулж ажиллуулах хэрэгтэй.Тэгвэл хамтарч Урьдчилан сэргийлэх ажил зохиох боломжтой

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

ZYGAATSI ANYSIIN SEKSYG80955877

Avatar

Бадарч тахар 2023-11-23 66.181.191.178

Цагдааг шалгөдаг байгууллагыг балагт Нямдорж татан буулгаад өөрөө цагдаагийн томчуул болон зарим хурандаа нараас авлига авдаг байсан юм ! Одоо Энхбаяр тэгьё гэж блдож байгаа бол чадахгүй шүү !

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.113.187

Ter mordon baitsaah baigyyllaga tsin ATG d Fromkyroriin mordon geh ter baigyyllaga odoo hereggvi tiim baigyyllagiig hyjaagiin erliizvvd baigyylj ashuglaj hefgee ystgah vildsen gemt hergeesee asyydliig guiwyylj ylgvi ongoroh hefgee saarmagjyylah arga svwetsleed ingeed gyiwyylahdaa ashiglah zorilgo agyylahaar zehej bna gee bizdee

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

SEMSEER TAICHNÀ80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

DYRAA XALYYTSTAL SHAALGI80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

SEXSDI80955877

Avatar

Прокурор 2023-11-23 103.57.94.204

Одоогийн Цагдаа цагдаагаа хянадаг тогтолцоогоор лав явахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж